Эрсдэлийн анхааруулга  Эрсдэлийн анхааруулга

Эрсдэлийн анхааруулга

Платформ дээр арилжаа хийхэд санхүүгийн эрсдэл дагалддаг гэдгийг санаарай. Та хөрөнгө оруулалтаа бүхэлд нь эсвэл хэсэгчлэн алдаж болзошгүй. Тиймээс ч гүйлгээ хийх шийдвэр гаргахаасаа өмнө эрсдэл, зардал, хөрөнгө оруулалтын зорилго, хувийн туршлага болон бусад хүчин зүйлийг үнэлэхийг бид зөвлөж байна. Хэрэгтэй бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай.

Саяхан интернэтээр, ялангуяа Tinder, WeChat, Facebook болон бусад сошиал сүлжээгээр танилцсан хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байгаарай.

Хөрөнгө оруулалтаа үндэслэлгүй эрсдэлд оруулахаас зайлсхийхийн тулд дараах дүрмийг баримтлахыг зөвлөж байна:

  • Танихгүй эсвэл итгэмжлэлгүй хүмүүсийн зөвлөгөөний дагуу арилжаа эсвэл хөрөнгө оруулалт бүү хий.
  • Танихгүй эсвэл баталгаажуулах боломжгүй хүн эсвэл байгууллагын оролцоотой санхүүгийн үйл ажиллагаанд бүү хамрагд.
  • Санхүүгийн нөхцөл байдлаа хэнд ч бүү дэлгэ.
  • "Хөрөнгө оруулалтын онцгой боломжууд"-ын тухай ярьж, шийдвэр гаргахад яаруулдаг хүмүүст бүү итгэ.
  • Өөрийн бүртгэлийн мэдээлэл, баримт бичгийн таних дугаар эсвэл нууцлалтай бусад мэдээллийг эргэлзээтэй хүмүүстэй бүү хуваалц.
  • Ер бусын өндөр ашиг амласан төсөлд бүү итгэ.
  • Бүртгэлийн мэдээллээ хэзээ ч хэнтэй ч бүү хуваалц.

MetaQuotes Ltd бол арилжааны платформын программ хангамжийн хөгжүүлэгч. Компани нь санхүү, хөрөнгө оруулалт эвсэл брокерийн үйлчилгээ үзүүлдэггүй. MetaQuotes Ltd нь арилжааны үйл ажиллагаанд оролцдоггүй, хяналт тавьдаггүй эсвэл нөлөөлдөггүй бөгөөд бодит арилжааны бүртгэл нээдэггүй эсвэл хангадаггүй.

Аппликейшн дэх мэдээлэл нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно. MetaQuotes Ltd нь хөрөнгө оруулалттай холбоотой таны шийдвэрт хариуцлага хүлээхгүй.

Арилжааны платформын хөгжүүлэгч:

  • таны бүртгэлд хандах эрхгүй
  • бүртгэлийн төлөв ба үлдэгдэл зэрэг таны бүртгэлийн тухай мэдээлэлд хандах эрхгүй
  • таны арилжааны үйл ажиллагааны тухай мэдээллийг эзэмшихгүй
  • арилжааны платформ дээрх санхүүжилтийн депозит ба гаргалтад оролцохгүй