Платформ нь танд зориулж зах зээлд задлан шинжлэл хийж, арилжааг гүйцэтгэнэ. Арилжааны аппын дэлгүүр нь таны арилжааг шинэ түвшинд авчрах боломжтой мянга мянган арилжааны робот ба техникийн үзүүлэлтэд хандах эрхийг санал болгодог:
- Арилжааны олон төрлийн стратеги хэрэгжүүлдэг төлбөртэй болон үнэ төлбөргүй роботын хамгийн өргөн сонголт, арилжааны хэв маягт тань тохирох нэгийг сонгоорой.
- Дэлгэцийн агшин зураг, видеотой бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тайлбар, мөн бусад худалдан авагчийн шүүмж зөв сонголт хийхэд тань тусална.
- Худалдан авахаасаа өмнө бүтээгдэхүүний онцлогийг үнэлэхийн тулд үнэ төлбөргүй туршилтыг аваарай.
- Төлбөртэй ба үнэ төлбөргүй мянга мянган үзүүлэлтийг ашиглан үнийн бүрэн задлан шинжлэл хийж арилжааны үр ашгийг нэмэгдүүлээрэй
- Дурын стратеги эсвэл концепцод тохирох үзүүлэлтүүдтэй танилцаарай. Трендийг дагах, суваг, олон валют, кластер, осциллятор болон бусад үзүүлэлтийн төрлөөс сонгоорой.
